A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛЫН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2001 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 151

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Төрийн өмчийн байрыг худалдах тухай" Засгийн газрын 1999 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолд дор дурдсан өөрчлөлт оруулсугай:

а/З дугаар зүйлд "3.2" гэснийг "3.0" гэж, "10 жилийн дотор" гэснийг "2001 оны 9 дүгээр сард багтаан" гэж өөрчлөх;

б/4 дүгээр зүйлийн "в" заалтыг "худалдан авагч нь худалдан авсан барилгын тохиролцсон үнийн үлдэгдлийг 2001 оны 7 дугаар сард 40 хувийг нь, 9 дүгээр сард 60 хувийг нь тус тус Төрийн өмчийн хороотой байгуулсан гэрээний дагуу зохих дансанд шилжүүлэх журмаар төлөх, хэрэв төлбөрийн хугацааг хожимдуулбал Иргэний хуулийн 180 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хожимдуулсан хоног тутам төлөх ёстой төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөх" гэж өөрчлөн найруулах.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН