- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ЗААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛЫН ЗААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1999 оны 7 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 118
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад:
"40. | "Стандарт, хэмжилзүйн тэргүүний ажилтан" | Сангийн сайд |
гэсэн хэсэг нэмсүгэй.
2.Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Очирсүхэд даалгах нь:
а/"Стандарт, хэмжилзүйн тэргүүний ажилтан" тэмдгийг Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн нийтлэг тодорхойлолтод нийцүүлэн хийлгэсүгэй;
б/"Стандарт, хэмжилзүйн тэргүүний ажилтан" тэмдгийг олгох журмыг боловсруулан баталж мөрдүүлсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Н.ТУЯА
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ
Текст томруулах
A
A
A
