A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛЫН ЗААЛТЫГ ЦААШИД ХЭВЭЭР МӨРДӨХ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 138

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Худалдааны албан татварын тухай Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 87 дугаар тогтоолоор батлагдсан Худалдааны албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмын З дугаар зүйлийн "б"-д заасан "-өнгөт металлын үйлдвэрлэл"-д тухайн үед мөрдөгдөж байсан салбарын ангиллын дагуу алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийг хамааруулан худалдааны албан татвар ногдуулж байгааг цаашид хэвээр дагаж мөрдсүгэй.

2.Худалдааны албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмын З дугаар зүйлийн "б"-д заасан салбарын ангиллыг шинэчлэн баталсан үндэсний ангилалтай нийцүүлэн өөрчлөх арга хэмжээ авахыг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ