A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛЫН ЗААЛТЫГ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛАХ ТУХАЙ

1999 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 125

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

"Төслийн дотоод санхүүжилтийн тухай" Засгийн газрын 1998 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 178 дугаар тогтоолыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу "Монгол нүүрс" төсөл, мөн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу "МОН-П4", "МОН-П5" төслийн хүрээнд "Багануур", "Шивээ-овоо" уурхайнуудын технологийн шинэчлэл, өргөтгөлд зориулан импортоор нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийн нэмэгдсэн өртгийн болон гаалийн татварыг уг төслийн дотоодын санхүүжилтэд оруулж тооцохыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ