A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛЫН ЗҮЙЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 97

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн 2 дахь заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 76 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Журам батлах тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 174 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд хяналт тавих журмыг холбогдох хуулийн дагуу шинэчлэн боловсруулан баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ