- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 1
"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 162 дугаар тогтоолын хавсралтын Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн хэсэгт "З2.Гамшгаас хамгаалах ерөнхий газар" гэж нэмж, мөн хавсралтын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх ажлын хүрээнд "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсгийн "11.Гал түймэртэй тэмцэх газар", "32.Улсын нөөцийн газар" гэснийг, Батлан хамгаалахын сайдын эрхлэх ажлын хүрээнд "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн хэсгийн "7.Иргэний хамгаалалтын газар" гэснийг тус тус хассугай
(Энэ тогтоолыг 2008-12-24-ний 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
