- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 270
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Дор дурдсан журамд дараахь өөрчлөлт оруулсугай:
1. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах тусгай журам"-ын 56, 96-гийн "Сангийн яам" гэснийг "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, 2, 10, 64, 86-гийн "Сангийн яамны" гэснийг "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын" гэж, 5-ын "Сангийн яаманд" гэснийг "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад" гэж, 31, 34, 42, 69, 75-ын "Сангийн яамнаас" гэснийг "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас" гэж, 86-гийн "Төсвийн бодлогын газар" гэснийг "Төрийн нарийн бичгийн дарга" гэж, мөн заалтын "төлөвлөлт, санхүү, эдийн засгийн хэлтсээс" гэснийг "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн хэлтсээс" гэж тус тус өөрчлөх.
2. Дээрх тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Зөвлөхийг сонгоход баримтлах тусгай журам"-ын 2-ын "Сангийн яамны" гэснийг "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын" гэж, 6-гийн "Сангийн яаманд" гэснийг "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад" гэж, 27, 41, 47, 54-ийн "Сангийн яамнаас" гэснийг "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас" гэж тус тус өөрчлөх.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
