- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 102
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албаны албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн "ТЗ-2" гэсэн хэсгийн 5 дахь багананд "4.Байгаль хамгаалагч" гэж нэмсүгэй.
2.Төрийн захиргааны албан хаагчийн ангилал, зэрэглэлд байгаль хамгаалагчийг хамааруулсантай холбогдуулан гарах цалингийн нэмэгдэл зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албаны албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр тгтоолын З дугаар хавсралтаар баталсан "Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалын жагсаалт"-ын "ТҮ-4" гэсэн хэсгийн 9 дэх баганаас "Байгаль хамгаалагч" гэснийг хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
