A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 270

"Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2003 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 162 дугаар тогтоолын хавсралтын Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсэгт "34.Биеийн тамир, спортын улсын хороо" гэж нэмсүгэй.

2. Биеийн тамир, спортын улсын хорооны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтыг энэ онд багтаан зохих журмын дагуу баталж мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад даалгасугай..

(Энэ тогтоолыг 2008-12-24-ний 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР