A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2002 оны 4 дүгээр сарын З-ны өдөр

Дугаар 53

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай" Засгийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтад дор дурдсан агуулга бүхий 15 дахь заалт нэмсүгэй.

"15. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан Хорооны Монголын хэсэг

Дарга -Үйлдвэр, худалдааны дэд сайд"

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН