- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУРШИЛТЫН ХУГАЦАА СУНГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТУРШИЛТЫН ХУГАЦАА СУНГАХ ТУХАЙ
2002 оны 5 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 82
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх туршилтын тухай" Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 176 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд заасан туршилтын хугацааг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль тогтоомж батлагдах хүртэл сунгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
