A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХ ХОВОР АН АМЬТНЫ НЭР, ТООГ ТОГТООХ ТУХАЙ

1997 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 244

Ан агнуурын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Тусгай зориулалтаар 1998 онд агнуулах ховор ан амьтны нэр, тоог дор дурдсанаар тогтоосугай:

а/ гадаадын анчдад тусгай төлбөртэйгээр угалз 35, тэх 280, буга 220, хар сүүлт зээр 40 хүртэл толгой;

б/ судалгаа, шинжилгээний зориулалтаар аргаль, угалз 2, янгир 2, буга согоо 2, хар сүүлт зээр 2 толгой;

в/ соёлын зориулалтаар буга согоо 2, хандгай 1 толгой.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Байгаль орчны сайд Ц.АДЬЯАСҮРЭН