- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ НЭР, ТООГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ НЭР, ТООГ ТОГТООХ ТУХАЙ
2001 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 276
Ан агнуурын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Тусгай зориулалтаар 2002 онд угалз 80, тэх 280, харсүүлтий 60, халиун буга 45, бор гөрөөс 40, цагаан зээр 100, гахай 10, чоно 150, агнуурын шувуу 1200 хүртэл толгойг агнуулах, мануул 6 толгойг амьдаар нь гадаадад гаргахаар тус тус тогтоосугай.
2. АНУ-ын Лас-Вегас хотноо 2002 оны 3 дугаар сард "Сафари клуб интернэшнл" байгууллагаас зохион байгуулах угалз агнах эрхийн олон улсын дуудлага худалдаанд Монгол Улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим амьтан агнах эрхийг дуудлагад оруулах арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
