A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ НЭР, ТООГ ТОГТООХ ТУХАЙ

2000 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 193

Ан агнуурын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тусгай төлбөртэйгээр 2001 онд угалз 44, тэх 280, хар сүүлт зээр 60, халиун буга 75, баавгай 2, бор гөрөөс 30, цагаан зээр 50, гахай 5, чоно 150, агнуурын шувуу 1200 хүртэл толгойг агнуулах, мануул 6 толгойг амьдаар бариулахаар тус тус тогтоосугай.

2. Агнуурын ан амьтны олзворын жишиг үнэ, тусгай зориулалтаар агнуулах ан амьтны төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох талаар санал боловсруулж 2001 оны П улиралд багтаан Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэхийг Байгаль орчны сайд У.Барсболд, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. АНУ-ын Лас-Вегас хотноо 2001 оны 2 дугаар сарын 14-17-нд болох Олон улсын аргаль сангийн ээлжит хурлын үеэр явагдах ан агнах эрхийн дуудлага худалдаанд Монгол Улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим амьтан агнах эрхийг дуудлагад оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрсүгэй.

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД