A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ХИЛИЙН ЦЭС, ХАМГААЛАЛТЫН ГОРИМЫГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-7-9-ны 259-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ХИЛИЙН ЦЭС, ХАМГААЛАЛТЫН ГОРИМЫГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-7-9-ны 259-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1994 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 9

"Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай" Монгол Улсын Их Хурлын 1993 оны 83 дугаар тогтоолыг үндэс болгон Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хустай, Угтамын болон Шарга, Манханы байгалийн нөөц газар, Ганга нуурын дурсгалт газрын хилийн цэсийг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай. /Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор 1 дүгээр хэсгийн заримыг хүчингүй болсонд тооцсон/

2./Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор 2 дахь хэсэг хүчингүй болсонд тооцсон/

3.Горхи-Тэрэлжийн байгалийн үндэсний цогцолборт газрын хамгаалалт, шинжилгээ, судалгааны ажлыг Хан Хэнтийн дархан газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулахаар тогтоосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим газар нутгийг тусгай хамгаалалттай болгох тухай" Засгийн газрын 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтын 4,5,6, 12, 13, 16, 17 дугаар зүйлүүдэд "Завхан аймгийн байгаль орчны хяналтын газар" гэснийг "Отгонтэнгэрийн дархан цаазтай газрын хамгаалалтын захиргаа" гэж өөрчлөн найруулсугай. /Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор 1, 2, ,4 дэх хэсэг хүчингүй болсон/