A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1996 оны 11 сарын 28 -ны өдөр

Дугаар 281

Улаанбаатар хот

ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН НЭМЭГДЛИЙН ТУХАЙ

Төрийн тусгай хамгаалалтын тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 6 дугаар хэсэг, Улсын Их Хурлын 1995 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч нарт тусгай хамгаалалтын нэмэгдлийг 1996 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн ажлын үзүүлэлт, онцлогийг нь харгалзан сарын албан тушаалын цалингийн 20 хүртэл хувиар олгож байхаар тогтоосугай.

2.Төрийн тусгай хамгаалалтын нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг Төрийн тусгай хамгаалалтын газрын жил бүрийн төсөвт тусгаж байхыг Тагнуулын төв газрын дарга Ж.Баатар, Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

З.Төрийн тусгай хамгаалалтын нэмэгдэл олгох журмыг Сангийн сайдтай зөвшилцөн баталж мөрдүүлэхийг Тагнуулын төв газрын дарга Ж.Баатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН