- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 12 сарын 01 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
/Энэ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ
(шинэчилсэн найруулга)
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний төрөл, хамрах хүрээг тогтоож, нийгмийн халамжийн санг бүрдүүлэх, зарцуулах журам, нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тухай
2.1.Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай хүнд энэ хуульд заасан тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг "нийгмийн халамж" гэнэ;
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.2. байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, түүнчлэн 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эх /эцэг/-ийг "нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай хүн" гэнэ;
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.3. бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, бусдын асрамжид байнга байгаа хүнийг "байнгын асаргаа шаардлагатай иргэн" гэнэ;
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.4.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүүхдийг "хүнд нөхцөлд байгаа хүүхэд" гэнэ;
3.1.5.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн З дугаар зүйлд заасан хүнийг "ахмад настан" гэнэ;
3.1.6.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн З дугаар зүйлд заасан хүнийг "хөгжлийн бэрхшээлтэй иргэн" гэнэ;
3.1.7. байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, бүтэн өнчин, Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны, бие махбодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг асрамжилж байгаа иргэнд тодорхой шалгуур, болзолтой олгох мөнгөн тусламжийг "нөхцөлт мөнгөн тэтгэмж" гэнэ;
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.8. иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор энэ хуулийн 3.1.2, 3.1.3-т заасан хүнд үзүүлж буй дэмжин туслах үйлчилгээг "олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ" гэнэ;
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.9. асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнчлэн хүнд нөхцөлд байгаа хүүхдийг байршуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилахуйн үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагааг "төрөлжсөн асрамжийн үйлчилгээ" гэнэ.
4 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн хамрах хүрээ
4.1.Хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харъяалалгүй хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй.
4.2.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэн /дайн, байлдаан, зэвсэгт тулгаралтад оролцсоноос бусад/-д нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг олгохгүй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Нийгмийн халамжийн үйл ажиллагааны
5 дугаар зүйл. Нийгмийн халамжийн асуудал эрхлэх байгууллага
5.1.Нийгмийн халамжийн асуудлыг улсын хэмжээнд нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутагт тухайн шатны Засаг дарга тус тусын эрх хэмжээний хүрээнд эрхэлнэ.
6 дугаар зүйл. Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, хяналт
6.1.Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтнаас бүрдэнэ.
6.2.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэх чиг үүрэгтэй агентлаг байна.
6.3.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар, аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.-д заасны дагуу" гэснийг "Төрийн албаны тухай хуулийн 351.1-д заасны дагуу" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
6.4.Сум, хорооны нийгмийн ажилтныг тухайн аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын даргатай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
6.5. Нийгмийн ажилтны ажлын ачааллын жишиг нормативыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.6.Сум, хороонд нийгмийн үйлчилгээний төв ажиллуулж болно.
6.7.Халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн сангаас тогтоон олгох, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамж болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээг аймаг, дүүргийн халамж үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн үйлчилгээний төв, нийгмийн ажилтан гүйцэтгэнэ.
6.8.Нийгмийн халамжийн мэргэжлийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1-д заасан байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.9.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамж үйлчилгээний анхан, дунд шатны байгууллагын үйл ажиллагааны талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, нөхцөлт мөнгөн тэтгэмж, мөнгөн тусламж болон нийгмийн халамжийн зориулалттай хөрөнгийн, зээлийн, хандивын зарцуулалтад хяналт тавих, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулах саналаа энэ хуулийн 6.8-д заасан байгууллагад тавих чиг үүрэг бүхий хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгжтэй байж болно.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.10.Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага хяналт, шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан ажилтантай байж болно.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
7 дугаар зүйл. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн
7.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
7.1.2.халамжийн сан бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
7.1.3.халамжийн сангаас тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;
7.1.4.нийгмийн халамжийн байгууллагын үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлах;
7.1.5.халамжийн болон асрамжийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагыг мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамруулах, тэдгээрт мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
7.1.6.доод шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
7.1.7.нийгмийн ажилтныг мэргэшүүлэх, давтан сургах;
7.1.8.нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг сурталчлах;
7.1.9.олон улсын болон гадаад орны ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах.
7.1.10.энэ хуульд заасан тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөх санал боловсруулж, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;
7.1.11.шаардлагатай тохиолдолд аймаг, дүүргийн нийгмийн халамжийн сангийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төвлөрүүлж нэгдсэн журмаар хуваарилан зарцуулах;
7.1.12.Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.9-д заасны дагуу журам, заавар боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;
7.1.13.аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох;
7.1.14. нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах.
8 дугаар зүйл. Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний
8.1.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг улс, бүс, орон нутгийн асрамжийн газар, нийгмийн халамжийн үйлчилгээг аймаг, дүүргийн халамж үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн үйлчилгээний төв, нийгмийн ажилтан тус тус үзүүлнэ.
8.2.Нийгмийн халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээний байгууллагын үлгэрчилсэн дүрмийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.3.Иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага нийгмийн халамж, асрамжийн үйл ажиллагаа эрхэлж болно.
8.4.Энэ хуулийн 8.3-т заасан иргэн, байгууллагыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэж, гэрчилгээ олгоно. Тэдгээрийн нийгмийн халамж, асрамжийн үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсөв, халамжийн сангаас гэрээний үндсэн дээр хэсэгчлэн буюу бүрэн санхүүжүүлж болно.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9 дүгээр зүйл. Амьжиргааг дэмжих зөвлөл
9.1.Энэ хуулийн 3.1.2-т заасан хүнийг нийгмийн халамжид хамруулахаар тодорхойлох, шийдвэр гаргах үүрэг бүхий Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ сум, хороонд ажиллана.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.2. Энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад иргэнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай эсэхийг амьжиргааны түвшинг нь харгалзан Зөвлөл тогтооно. Амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн хороо хамтран батална.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.3. 2000-аас дээш хүн амтай баг, тосгонд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Зөвлөл ажиллуулж болно.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.4.Энэ хуулийн 9.1-д заасан Зөвлөл нь сум, хорооны нутгийн захиргаа, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн байна.
9.5.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засаг даргын санал болгосноор сум, хорооны Хурлын Тэргүүлэгчид батална.
9.6. Зөвлөлийн шийдвэр нь олон нийтэд нээлттэй, ил тод байна.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.7. Зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдох зайлшгүй зардлыг халамжийн сангаас санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.8. Зөвлөлийн гишүүнд болон сум, хорооны нийгмийн ажилтанд ажлын оролцоо, идэвх чармайлтыг харгалзан улиралд нэг удаа урамшуулал олгож болно. Урамшууллын хэмжээ, олгох журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.9. Энэ хуулийн 9.8-д заасан зардлыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.10. Зөвлөлийн ажиллах дүрмийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10 дугаар зүйл. Нийгмийн ажилтан
10.1.Нийгмийн ажилтны боловсрол эзэмшсэн, нийгмийн хамгааллын ажлын дадлага, туршлагатай, тухайн ажлыг мэргэжлийн түвшинд эрхлэх чадвартай, эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн, мэргэшсэн нийгмийн ажилтан нийгмийн ажлыг гүйцэтгэнэ.
10.2.Мэргэшсэн нийгмийн ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх, тэдгээрийг магадлан итгэмжлэх, ажил үйлчилгээ явуулах эрх олгох ажиллагааг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
10.3.Нийгмийн ажилтан дор дурдсан үүрэг хүлээнэ:
10.3.1.орон нутгийн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэдийн тоон болон хэрэгцээний судалгаа гаргах;
10.3.2.нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, амьжиргаанд дэмжлэг үзүүлэх тусламж, хөнгөлөлт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэнийг тодорхойлж, шийдвэрлүүлэх;
10.3.3. иргэдийг хүсэл зорилго, хэрэгцээгээрээ бүлэг болон зохион байгуулагдахад нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
10.3.4. иргэдийг амьжиргаагаа дээшлүүлэх чадавхитай болоход нь зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
10.3.5.орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагыг мэдээллээр хангах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;
10.3.6.нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх;
10.3.7.нийгмийн ажилтанд хандсан хувь хүний /хууль зөрчсөнөөс бусад тохиолдолд/ нууцыг чандлан хадгалах;
10.3.8.нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж, журам, зааврыг сахин биелүүлэх.
10.4.Нийгмийн ажилтан дор дурдсан эрх эдэлнэ:
10.4.1.олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх байгууллага, иргэнийг сонгоход оролцох, үйл ажиллагаа, үйлчилгээнийх нь чанарт хяналт, үнэлгээ хийх;
10.4.2. шаардлагатай мэдээ, судалгаа болон холбогдох баримт бичгийг тухайн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
10.4.3. нийгмийн халамжийн хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн бусад баримттай холбогдсон тайлбар, лавлагаа гаргуулж авах;
10.4.4. мэргэжлийн ёс зүй, эрх, үүрэгт нь болон үйлчлүүлэгчид харш үйлдэл гүйцэтгэхээс татгалзах;
10.4.5.олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйл ажиллагаанд орон нутгийн байгууллага, иргэнийг татан оролцуулах.
10.5.Нийгмийн ажилтан Төрийн албаны тухай хуулийн 27.1-д заасан баталгаанаас гадна дор дурдсан нөхцөл, баталгаагаар хангагдана:
10.5.1.ажлын онцлогоос шалтгаалан тусгай өрөө, эсхүл тусгаарлалт бүхий ажлын байр болон шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангагдах;
10.5.2. сум, хороонд 25 ба түүнээс дээш жил ажилласан нийгмийн ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол 12 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаасаа авах.
/Дээрх 10.5 дахь хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Нийгмийн халамжийн сан
11 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн сан, түүний бүтэц
11.1.Нийгмийн халамжийн сан /цаашид "халамжийн сан" гэх/ нь мөнгөн хөрөнгийн сан байна.
11.2. Халамжийн сан дор дурдсан төрөлтэй байна:
11.2.1.тэтгэврийн сан;
11.2.2.амьжиргааг дэмжих сан.
11.3.Халамжийн сангийн дүрмийг Засгийн газар батална.
12 дугаар зүйл. Халамжийн сангийн орлогын эх үүсвэр
12.1. Халамжийн сангийн орлого дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
12.1.1.төсвөөс олгох хөрөнгө;
12.1.2.сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;
12.1.3.олон улсын байгууллага, гадаад орнуудаас өгсөн хандив, тусламж;
12.1.4. аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж;
12.1.5. бусад эх үүсвэр.
12.2.Халамжийн сангийн орлого бүх төрлийн татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
13 дугаар зүйл. Халамжийн сангийн хөрөнгийн зарцуулалт
13.1.Тэтгэврийн сангийн хөрөнгийг нийгмийн халамжийн тэтгэвэрт зарцуулна.
13.2. Амьжиргааг дэмжих сангийн хөрөнгийг дараахь тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхэд зарцуулна:
13.2.1. нөхцөлт мөнгөн тэтгэмж;
13.2.2. нийгмийн халамжийн туслалцаа шаардлагатай өрх, иргэний амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөнгөлөлт, тусламж;
13.2.3.олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ;
13.2.4. төрөлжсөн асрамжийн үйлчилгээ;
13.2.5. нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ганц бие ахмад настны оршуулгын зардал;
13.2.6.Зөвлөлийн гишүүн, сум, хорооны нийгмийн ажилтанд олгох урамшил болон халамжийн үйл ажиллагааны зардал.
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.3. Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
14 дүгээр зүйл. Халамжийн санд улсын төсвөөс олгох хөрөнгө
14.1.Халамжийн санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг Засгийн газрын саналыг харгалзан жил бүрийн Төсвийн тухай хуулиар тогтооно.
15 дугаар зүйл. Халамжийн сангийн тайлан тэнцэл гаргах, тайлагнах
15.1.Халамжийн сан тус бүрийн орлого, зарлагын тайланг дор дурдсан хугацаанд гаргаж тайлагнана:
15.1.1.улирлын тайланг аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага тухайн улирлын дараа сарын 25-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор тус тус гаргаж нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ;
15.1.2. нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сангийн улирлын нэгдсэн тайланг дараа улирлын хоёр дахь сарын 20-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны З дугаар сарын 1-ний дотор тус тус гаргаж санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
15.2.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн жилийн эцсийн тайлан тэнцлийг хянан хэлэлцэж, дүгнэлт гаргана.
/Энэ хэсэгт 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
16 дугаар зүйл. Халамжийн сангийн бүртгэл, тайлангийн
16.1.Халамжийн сангийн мэдээ, тайлангийн маягтын загварыг санхүүгийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
/Энэ хэсэгт 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тэтгэврийн төрөл
17.1.Нийгмийн халамжийн тэтгэвэр дараахь төрөлтэй байна:
17.1.1.ахмад настны халамжийн тэтгэвэр;
17.1.2.хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн тэтгэвэр;
17.1.3.дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх /50 насанд хүрсэн эцэг/-ийн халамжийн тэтгэвэр;
17.1.4.тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхдийн халамжийн тэтгэвэр.
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
18 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрх
18.1.Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дор дурдсан иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрхтэй:
18.1.1.тэжээн тэтгэх хүүхэд, төрөл, садангийн хүнгүй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй;
18.1.2.хууль ёсны тэжээн тэтгэч нь ахмад настан, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд тэдгээр нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон бол 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй;
18.1.3. 16 насанд хүрсэн одой иргэн;
18.1.4. хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
18.1.5.16 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг;
18.1.6. тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхэд.
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
19 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн
19.1.Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж дараахь төрөлтэй байна:
19.1.1.жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхэд олгох тэтгэмж;
/Энэ заалтыг 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.1.2.ахмад настныг асарч буй иргэнд олгох тэтгэмж;
19.1.3.хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох тэтгэмж;
19.1.4. хүүхдийн нөхцөлт мөнгөн тэтгэмж.
/Энэ заалтыг 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19.1.5. бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэнд олгох тэтгэмж;
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.1.6. Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэнд олгох тэтгэмж;
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.1.7. ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэнд олгох тэтгэмж.
/Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.1.8."Эхийн алдар" нэгдүгээр, эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламж;
/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.1.9.эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам олгох тэтгэмж.
/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
191дүгээр зүйл. Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн
191.1.1.бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа;
191.1.2.Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
191.1.3. тэжээн тэтгэх хүүхэдгүй, төрөл, садангийн хүнгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
191.1.4.эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлэдэггүй хөдөлмөрийн насны.
191.2.Энэ хуулийн 191.1-д заасан иргэнийг асаргаа, сувилгааны болон гэр бүлдээ авч асрамжлах үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулна. Сургалтыг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зардлаас санхүүжүүлнэ.
191.3. Энэ хуулийн 191.2-т заасан сургалтыг зохион байгуулах журам болон сургалтын хөтөлбөрийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
191.4."Эхийн алдар" нэгдүгээр, эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эх жилд нэг удаа мөнгөн тусламж давхардуулахгүйгээр авах эрхтэй.
/Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
191.5.Эх жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам тэтгэмж авах эрхтэй бөгөөд хэрэв эх хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол уг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх нь тэтгэмжийг үргэлжлүүлэн авах эрхтэй.
/Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
191.6.Энэ хуулийн 191.4, 191.5-д заасан тусламж, тэтгэмжийн хэмжээг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг тусламж, тэтгэмжид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
20 дугаар зүйл. Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй
20.1.Дор дурдсан эх жирэмсний 5 сартайгаас эхлэн нийт 12 сарын хугацаанд нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхтэй:
20.1.1.ядуу, нэн ядуу амьдралтай өрхийн гишүүн;
20.1.2.нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй.
21 дүгээр зүйл. Ахмад настныг асарч буй иргэнд олгох
21.1.Асрамжинд байгаа ахмад настан нь эмч, эмнэлгийн байнгын хяналтад байдаг бөгөөд бусдын асрамжгүйгээр бие даан амьдрах чадваргүй, нэн ядуу амьдралтай бол түүнийг асарч буй иргэн нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхтэй.
22 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй
22.1.Асрамжинд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн эмч, эмнэлгийн байнгын хяналтад байдаг бөгөөд бусдын асрамжгүйгээр бие даан амьдрах чадваргүй, нэн ядуу амьдралтай бол түүнийг асарч буй иргэн нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхтэй.
23 дугаар зүйл. Хүүхдийн нөхцөлт мөнгөн тэтгэмж
23.1. 0-18 хүртэл насны хүүхэдтэй, хүүхэд нь гэртээ хүмүүжиж байгаа ядуу, нэн ядуу амьдралтай өрхийн эх /эцэг, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ сар тутам хүүхдийн нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхтэй.
/Энэ зүйлийг 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
24 дүгээр зүйл. Халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн
24.1.Энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д заасан тусламж, 19.1.9-д заасан тэтгэмжээс бусад тэтгэмжийн болон 17 дугаар зүйлд заасан нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг тухайн жилийн амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
24.2.Халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална.
24.3.Нийгмийн халамжийн сангаас олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжийг давхардуулан олгохгүй бөгөөд хэрэв давхардвал энэ хуулийн 19.1-д заасан тэтгэмжээс аль нэгийг иргэн өөрөө сонгох эрхтэй.
25 дугаар зүйл. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламжийн төрөл
25.1. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж дараахь төрөлтэй байна:
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
25.1.1.амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламж;
25.1.2. орон сууцны хөлсний болон түлшний үнийн хөнгөлөлт;
/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.1.3.халамжийн цэцэрлэгийн үнийн хөнгөлөлт;
25.1.4.протез, ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслэлийн хангамж;
25.1.5.сэргээн засах үйлчилгээний зардлын хөнгөлөлт;
25.1.6.эх орны рашаан сувиллын зардлын хөнгөлөлт.
25.2. Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламжийг дор дурдсан өрх, иргэнд олгоно:
25.2.1. гурав хүртэлх насны ихэр хүүхдэд жилд нэг удаа;
25.2.2. байнгын асаргаа шаардлагатай иргэнд улиралд нэг удаа;
25.2.3. гурав ба түүнээс дээш тооны бага насны хүүхэдтэй /14 хүртэлх насны/ өрх толгойлсон эх /эцэг/-д жилд нэг удаа;
25.2.4.18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд болон гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон өрхөд гэр авахад нь дэмжлэг үзүүлж нэг удаа.
/Дээрх 25.2 дахь хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
26 дугаар зүйл. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн
26.1.Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ дараахь төрөлтэй байна:
/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
26.1.1.амьдралын итгэл үнэмшил, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг нь дэмжих зорилгоор зөвлөлгөө өгөх, сургалт зохион байгуулах;
26.1.2.зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох зэргээр ядуурлаас гарахад нь туслах, энэ чиглэлээр хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд зуучлан хамруулах;
26.1.3.сэргээн засах үйлчилгээнд хамруулах;
26.1.4.түр байрлуулан асрамжлах;
26.1.5.гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах.
26.2.Энэ хуулийн 26.1-д заасан үйлчилгээнд дор дурдсан иргэн, өрхийг хамруулна:
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
26.2.1.ахмад настан;
26.2.2. хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
26.2.3.хүнд нөхцөлд байгаа хүүхэд;
26.2.4.хүчирхийлэлд өртсөн иргэн;
26.2.5. байнгын асаргаа шаардлагатай иргэн 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн, 3 ба түүнээс дээш тооны бага насны /14 хүртэлх насны/ хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/.
/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
26.3.Энэ хуулийн 25.1.2, 25.1.4, 25.1.5, 25.1.6- д заасан хөнгөлөлт, тусламжид ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэн, 25.1.3-т заасан хөнгөлөлтөд хүнд нөхцөлд байгаа хүүхэд, 26.1.5-д заасан үйлчилгээнд 26.2.1.- 26.2.4-т заасан иргэдийг тус тус хамруулж болно.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
27 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тусламж,
27.1. Энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, тэдгээрийг олгох журам, 26 дугаар зүйлд заасан үйлчилгээ үзүүлэх журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
27.2.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний стандартыг Стандартчиллын төв байгууллага батална.
28 дугаар зүйл. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний
28.1.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ дараахь төрөлтэй байна:
28.1.1.ахмад настны асрамжийн;
28.1.2.хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн;
28.1.3.хүнд нөхцөлд байгаа хүүхдийн асрамжийн;
28.1.4. гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийн асрамжийн.
/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
28.2.Энэ хуулийн 28.1-д заасан үйлчилгээнд дор дурдсан иргэн хамрагдана:
28.2.1.тэжээн тэтгэх хүүхэд, төрөл, садангүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан;
28.2.2.мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
28.2.3. хүнд нөхцөлд байгаа, эсхүл байнгын асрамжид байдаг хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхэд;
28.2.4. гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд.
/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
28.3. Гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл нь төрийн зардлаар асрамжилна.
/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
29 дүгээр зүйл. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн
29.1.Өрх, иргэнийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулах тухай шийдвэрийг Амьжиргааг дэмжих зөвлөлийн, төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах тухай шийдвэрийг нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын саналыг тус тус үндэслэн аймаг, дүүргийн Засаг дарга гаргана.
30 дугаар зүйл. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний
30.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 6.2-т заасан байгууллагын саналыг үндэслэн төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэний дор дурдсан зардлын норматив, эд хөрөнгийн эдэлгээний хугацаа, журмыг баталж мөрдүүлнэ:
30.1.1.хоол хүнс, хувцас, эм, ариун цэвэр, хичээлийн хэрэглэлийн нэг хүнд ногдох зардлын норматив, хувцас, хичээлийн хэрэглэлийн эдэлгээний хугацаа;
30.1.2.нас барсан иргэнийг оршуулах зардлын норматив;
30.1.3. үйлчилгээ үзүүлэх журам.
30.2.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний стандартыг Стандартчиллын төв байгууллага батална.
30.3.Төрөлжсөн асрамжийн газарт асруулагчийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах, асрамжийн газрыг магадлан итгэмжлэх болон асрамжийн газрын төсвийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
31 дүгээр зүйл. Халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж
31.1.Энэ хуульд заасан нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж авах шаардлагыг хангасан иргэн өргөдөл гаргах эрхтэй.
31.2.Халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж тогтоолгох иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага,эсхүл нийгмийн ажилтанд өгнө.
31.3.Энэ хуулийн 31.2-т заасан байгууллага, албан тушаалтан халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
31.4.Халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж тогтоолгох амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөнгөлөлт, тусламжид хамрагдах иргэний бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, дэвтэр, маягтын загварыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
32 дугаар зүйл. Халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн
32.1.Нийгмийн халамжийн байгууллага энэ хуулийн 31.1-д заасан тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг банкаар дамжуулан сар бүр олгоно.
32.2.Тэтгэвэр, тэтгэмж авагч өөрөө хүсэлт гаргавал улирлын тэтгэвэр, тэтгэмжийг дараа улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно.
32.3.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн хүнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллага өөрт нь шууд олгож болно.
32.4. 16-гаас доош насны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэвэрийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.
32.5.Нийгмийн халамжийн байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг түүнийг авах эрх бүхий хүний хүсэлтээр хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.
33 дугаар зүйл. Халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг
33.1.Хуурамч бичиг баримт бүрдүүлж халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг зогсооно.
33.2.Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс илүү олгогдсон тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн, эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол суутгал хийж болно.
33.3.Энэ хуулийн 33.2-т заасан суутгалын хэмжээ нь сарын тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн 50 хувиас хэтэрч болохгүй.
33.4.Энэ хуулийн 33.2-т зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно.
33.5.Нийгмийн халамжийн байгууллага, ажилтны гаргасан алдаанаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж болно.
34 дүгээр зүйл. Тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн
34.1. Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг тухайн жилийн амьжиргааны доод түвшингийн хэмжээтэй уялдуулан Засгийн газар өөрчлөн тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
35 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж
35.1.Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон, амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөнгөлөлт, тусламж, түүнчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдсан гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
35.2.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдах иргэний тодорхойлолтыг үндэслэлгүйгээр болон хуурамчаар үйлдсэн албан тушаалтан, нийгмийн ажилтныг улсын байцаагч 1000-60000 төгрөгөөр торгоно.
35.3.Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг үндэслэлгүйгээр буюу хуурамчаар тогтоосон албан тушаалтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 141.1.17-д заасны дагуу торгож, олгогдсон тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
35.4.Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, эсхүл хувийн зорилгод ашиглах зэргээр хууль тогтоомж зөрчсөн нийгмийн ажилтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
