A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТУСЛАМЖИЙН БАРААГ АШИГЛАХ САНАЛЫН ТУХАЙ

1995 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 26

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.ХБНГУ-аас тусламж болгон тус улсад ирүүлэхээр тохиролцсон өргөн хэрэглээний барааг зэвсэгт хүчин, бусад цэрэг, Тагнуулын төв газар, цагдаа, хорих байгууллагын хэрэгцээнд нийлүүлэх хуваарийг хавсралтын ёсоор баталсугай.

2.ХБНГУ-аас тус улсад тусламж болгон нийлүүлэх барааг газар дээр нь хүлээн авах, тээвэрлүүлэн авчирч хуваарилах ажлыг "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1994 оны 91 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэхийг Батлан хамгаалах яам (Ш.ЖАДАМБАА)-д даалгасугай.

З.Тусламжийн барааг ХБНГУ-аас тээвэрлэн авчрахтай холбогдсон зардлыг төсвөөс гаргахын хамт уг зардлыг болон энэ тогтоолын хавсралтад заасан хуваарийн дагуу зэвсэгт хүчин, бусад цэрэг, Тагнуулын төв газар, цагдаа, хорих байгууллагын хэрэгцээнд хуваарилсан барааны үнийг тооцон тэдгээр байгууллагад 1995 онд төвлөрсөн төсвөөс олгох санхүүжилтээс суутган тооцохыг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д даалгасугай.

4.Тусламжийн барааны хуваарилагдаагүй үлдэгдлийг борлуулан, түүнээс орох орлогыг төсөвт оруулах арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд, Сангийн сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын Шадар сайд Ч.ПҮРЭВДОРЖ

Батлан хамгаалахын сайд Ш.ЖАДАМБАА

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ