A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТУСЛАМЖИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АШИГЛАЛТЫН ТУХАЙ

1997 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 139

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Гадаад орон, олон улсын байгуулллагаас нийгмийн ядуу хэсгийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангах, тэднийг дэмжих зорилгоор олгож байгаа тусламжийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлийн үнээр борлуулж, орлогыг нь "Нийгмийн халамжийн сан"-д төвлөрүүлэн уламаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, халамж, асрамжийн арга хэмжээнд зарцуулж байхыг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл,, Сангийн сайд П.Цагаан, Эрүүл мэнд, нийгмийн хамгаалын сайд Л.Зориг нарт даалгасугай..

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.ЗОРИГ