- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭТГЭВРИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ТОГТООХ ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН НУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТЭТГЭВРИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ТОГТООХ ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН НУХАЙ
1995 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 59
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн стандарт болон хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт судалгааны ажлын үр дүнг харгалзан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил
мэргэжлийг тодорхойлон холбогдох жагсаалтыг баталж, мөрдүүлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ)-д даалгасугай.
2.Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээг хориглох,хөдөлмөрийн хийгээд эрүүл ахуйн нөхцөлийг байнга сайжруулах, технологийн шинэчлэлт хийх замаар тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил мэргэжлийг багасгахад чиглэсэн цогцолбор арга хэмжээг эрхэлсэн үйл ажиллагааны хүрээнд хамаарах болон нутаг дэвсгэртээ байрладаг өмчийн бүх төрлийн үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжийн хэмжээнд авч хэрэгжүүлэхийг сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил, мэргэжил, албан тушаалын жагсаалтын тухай" Засгийн газрын 199О оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22З дугаар тогтоолын 1, 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
Текст томруулах
A
A
A

1995 оны 5 дугаар сарын 2-ны өдөр |
Улаанбаатар хот |