- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
1997 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 201
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай", "Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай", "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулиудад заасан нөхцөл, журмын дагуу шинэчлэн тогтоож, 1997 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн олгосугай.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан зарчим баримтлахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зоригт даалгасугай:
а/тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо тухайн иргэний анх тэтгэвэр тогтоолгосон цалин, хөдөлмөрийн хөлсийг Засгийн газрын 1997 оны З дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаар тогтоолоор баталсан "Үнэ, тариф, амьжиргааны өртгийн өөрчлөлт, тэтгэвэр бодох цалин, хөдөлмөрийн хөлсний хоорондын зохистой харьцаа"-г баримтлан өөрчлөх;
б/тухайн тэтгэвэр авагчийн одоогийн авч буй тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх
"в/"Зохион байгуулалтын өөрчлөлт, орон тооны цомхтголтой холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 193 дугаар тогтоолын дагуу 1990-1992 онд цэргийн бүрэн тэтгвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэрийг "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь, хэмжээгээр цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоон шинэчлэн бодох" /Энэ заалтыг Засгийн газрын 1998 оны 12 дугаар тогтоолоор нэмсэн/ .
З.Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг тэтгэвэр авагч бүрд 2000 төгрөгөөр нэмэгдүүлж энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн олгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Эрүүл мэнд, нийгмийн Хамгааллын сайд Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
