A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТЭТГЭВЭР АВАГЧДЫН НЭМЭГДЭЛ НӨХВӨРИЙН ТУХАЙ

1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 205

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1995 оны Үндсэн чиглэлд заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 1995 оноос өмнө насны, тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд тэтгэвэр, Засгийн газрын тогтоолоор хэмжээг нь тогтоон олгож байгаа нөхвөр дээр нь тэдгээрийн нийлбэр дүнгийн З0 хувьтай тэнцэх хэмжээний нөхвөрийг 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн нэмж олгохоор тогтоосугай.

2.Ахуйн хэрэглээний цахилгаан, дулаан, төвлөрсөн шугам сүлжээгээр түгээж байгаа ус, түүнчлэн ариутгах татгуургын үйлчилгээний тариф зарим газарт нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан нэмэгдэл нөхвөр олгох арга хэмжээ энэ оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ