A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 261

Тэтгэмжийн доод хэмжээг тогтоох тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйл болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршуулгын тэтгэмжийн хэмжээг 148500 /нэг зуун дөчин найман мянга таван зуун/ төгрөгөөр тогтоож 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР