- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ
2004 оны 2 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 47
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн чиглэл, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Чингис хаан" зочид буудлын дуусаагүй барилгын үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн шинэчлэн тогтоохыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй
2. "Чингис хаан" зочид буудлын Ашиглалтын өмнөх захиргаанаас Засгийн газрын шийдвэрийн дагуу Ардын банкнаас авсан зээл, түүний хүү болон "Говь", "МИАТ" компани, Иргэний агаарын тээврийг удирдах газраас 1991-1993 онуудад уг зочид буудлын барилгын санхүүжилтэд зориулж гаргасан хөрөнгийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан үнэлгээнд оруулан "Алтай Трейдинг" ХХК-тай тооцоо нийлж, хувьчлалын үлдэгдэл төлбөрийг барагдуулах гэрээ шинээр байгуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай .
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Чингис хаан" зочид буудлын барилгын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
