- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЖИЛТНЫ ОРОН СУУЦ БАРИХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨРИЙН АЖИЛТНЫ ОРОН СУУЦ БАРИХ ТУХАЙ
2001 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 268
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
БНХАУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн 45.0 (дөчин таван) сая юанийн буцалтгүй тусламжийн 38.0 (гучин найман) сая юанийг ашиглан шатахуун импортолж төрийн албан хаагчдад зориулж орон сууц барих санг богино хугацаанд бүрдүүлж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, уг санг ашиглан төрийн албан хаагчдад зориулсан орон сууцыг бариулах ажлыг зохион байгуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
