- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 62
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлд заасан ёсоор төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа,Төрийн албаны тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан төрийн албан хаагчийг Монгол Улсын төрийн албан хаагчид хамааруулахтай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг энэ оны 6 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон төрийн захиргааны холбогдох бусад байгууллагын эрх баригч нарт даалгасугай:
а/төрийн захиргааны албан тушаал одоо эрхэлж байгаа ажилтнуудын Төрийн албаны тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн талаархи мэдлэг болон Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлагын дагуу үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж, уг хуульд заасан нөхцөл, болзлыг хэрхэн хангаж байгааг тогтоосны үндсэн дээр тэднийг төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулах асуудлыг шийдвэрлэх;
б/Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх өдрөөс эхлэн уг хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан төрийн захиргааны албан хаагчаар "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг" өргүүлж, тэднийг төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулсныг баталгаажуулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах.
2.Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд бие даасан байдалтай ажиллах Төрийн захиргааны албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлуулах, орон тооны гишүүдийг зохих журмын дагуу томилуулах асуудлыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх, уг зөвлөлийн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоог бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Л.Энэбишид даалгасугай.
З."Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1995 оны 4 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу хууль тогтоомж, Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагын шийдвэрийг төрийн албаны тухай хуульд нийцүүлэх саналыг боловсруулж энэ оны эхний хагас жилд багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Хууль зүйн сайд Н.Лувсанжавт даалгасугай.
4."Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" Монгол Улсын хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, З-т заасан албан ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхөх төлбөрийг 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар олгох санал, үүнтэй холбогдон гарах зардлын тооцоог боловсруулж, энэ оны эхний хагас жилд багтаан Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр 1996 оны улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Э.Бямбажав, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
1995 оны 5 дугаар сарын 3-ны өдөр |
Улаанбаатар хот |