- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 60
" Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4, түүнчлэн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг болон тэдэнд олгох нэмэгдлийн талаар бэлтгэсэн төслийг тодотгон холбогдох сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг тусган эцэслэн боловсруулж энэ оны 5 дугаар сарын 20-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, Сангийн сайд Э.Бямбажав нарт даалгасугай.
2.Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг нийтийн тээврийн тогтмол үйлчилгээ бүхий хот, суурин газарт ажилладаг төрийн албан хаагчдад тухайн хот, суурины дотор ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардлын 50 хувийг тэдний гүйцэтгэж байгаа ажил үүргийн онцлог байдал, байнга ажиллаж амьдардаг газрын байршил зэргийг харгалзан энэ оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн дор дурдсан эх үүсвэрээс нөхөн олгож байхыг төрийн өмчийн төсөвт байгууллагын эрх баригч нарт зөвшөөрсүгэй:
а)төрийн захиргааны төв, орон нутгийн бүх шатны байгууллагын ажилтнуудад тухайн байгууллагын төсөв болон өөрийн орлогоос;
б)боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагын ажилтнуудад тухайн орон нутгийн төсвөөс болон тухайн байгууллагын өөрийн орлогоос;
в)эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнуудад тухайн байгууллагын төсөв, эрдэм шинжилгээний ажлын төслийн хөрөнгө болон өөрийн орлогоос.
З.Төрийн албан хаагчдыг төрийн байгууллагад удаан хугацаагаар тогтвор суурьшилтай ажиллахад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу төрөөс орон байраар хангах, аминдаа орон сууц барих, худалдан авахад нь зохих хөнгөлөлт, хөрөнгийн дэмжлэг үзүүлэх болзол, журмын төслийг боловсруулж 1995 оны Ш улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын дарга Л.Энэбиш, Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.Сандалхан нарт даалгасугай.
4.Дор дурдсан арга хэмжээг 1995 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх замаар хэрэгжүүлэхийг сайд,тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны болон төрийн өмчийн төсөвт байгууллагын эрх баригчдад даалгасугай:
а)Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх төрийн захиргааны албан хаагчдад мөн хуулийн З0 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;
б)"Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн З дугаар зүйлд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх төрийн жинхэнэ албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох.
5.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10-т заасны дагуу төрийн албан хаагчийн гэр бүлээс их, дээд, мэргэжлийн сургуульд элссэн нэг хүүхдийн сургалтын зардлыг 1995-1996 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын төрийн сангаас санхүүжүүлж байхаар тогтоосугай. Үүнтэй холбогдсон журмыг боловсруулж 1995 оны П улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Шинжлэх ухаан, боловсролын сайд Н.Өлзийхутагт даалгасугай.
6.Үйлдвэрлэл, үйлчилгээ, туслах аж ахуйнхаа орлого болон тухайн жилийн төсвөөсөө хэмнэсэн хөрөнгийг ажилтныхаа нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээ, байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд зориулан зарцуулж байх эрхийг төрийн өмчийн төсөвт байгууллагын эрх баригч нарт олгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ
Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A

1995 оны 5 дугаар сарын 2-ны өдөр |
Улаанбаатар хот |