A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

1999 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 1

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн өмчит хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний нисэх "Тас" компанийг татан буулгасугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан татан буугдсан компанийн эд хөрөнгө, үйл ажиллагаатай холбогдсон зохион байгуулалтын арга хэмжээг зохих хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга 

З.Энхболд, Иргэний агаарын тээврийг удирдах газрын дарга М.Дагва нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Хөдөө аж ахуй, үйлдвэр, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ