- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 177
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нүүрсний уурхайнуудын найдвартай ажиллагааг хангахад зориулж 1994 оны сүүлийн улиралд 2000 тонн дизелийн түлшийг 1995 оны эхний хагаст багтаан төлүүлэхээр "Улсын нөөцийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1992 оны 57 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд заасан нэмэгдэлгүйгээр улсын нөөцөөс олгохыг Худалдаа, үйлдвэрийн яам /Ц.ЦОГТ/-д зөвшөөрсүгэй.
2.Шарын гол, Багануур, Шивээ-овоогийн нүүрсний уурхайн импортоор авсан тоног төхөөрөмжийн худалдааны албан татварыг чөлөөлөхийн хамт тэдгээр уурхайгаас улсын төсөвт төлөх байгалийн баялаг ашигласны татвар; орлогын болон худалдааны татварыг тухайн уурхайгаас борлуулсан нүүрсний орлого дансанд нь орсны дараа тооцон төлүүлж байхыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д зөвшөөрсүгэй. /Засгийн газрын 1998 оны 177 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
З.Нүүрсний уурхайнуудад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр 1992-1993 онд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн үнэ 1З17,0 сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдсэнээр тооцож, уурхайнуудын дүрмийн санг дээрх хэмжээгээр нэмэгдүүлэхийг Сангийн яам(Д.ДАВААСАМБУУ), Эрчим хүч, геологи, уул уурхай яам (Б.ЖИГЖИД)-д даалгасугай.
4 Аймгийн эрчим хүчний үйлдвэрүүдийг дизелийн түлшээр тасалдуулалгүй ажиллуулах, нүүрс таталтыг түргэтгэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тэдгээр үйлдвэрийн 1994 оны төсвийн санхүүжилтийн дутууг энэ оны 10,11 дүгээр сард багтаан нөхөн олгохыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д, энэ оны 10 дугаар сарын 1-ний байдлаар аймгийн эрчим хүчний үйлдвэрүүдээс "Нефть импорт" концернд төлбөл зохих өрөнд дээрх санхүүжилтийг суутган тооцохгүй байхыг Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ, "НИК" хувьцаат компанийн захирал Ж.ОЮУНГЭРЭЛ нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөниий сайд П.ЖАСРАЙ
Түлш, эрчим хүч, геологи уул уурхай сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
