- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2002-2003 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2002-2003 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2002 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 125
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Түлш, эрчим хүчний хангамж, өвлийн бэлтгэлийг хангахтай холбогдсон барилга, тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн төлөвлөгөө, графикийн биелэлтэд хатуу хяналт тавьж нүүрс, мазут нийлүүлэх, тээвэрлэх, нөөцлөх ажлыг эрчимжүүлэн энэ оны 10 дугаар сарын 1-ний дотор цахилгаан станцын өвлийн улирлын хэрэгцээт түлшний нэг сараас доошгүй хэмжээний нөөцийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
2. "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ХК, "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ХК, "Налайхын дулааны станц" ХК-ийн 2002 оны эхний хагас жил дуусталх хугацааны эх үүсвэргүй алдагдлыг улсын төсвөөс зохицуулан санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
