A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТOОЦОХ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 254

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн "Эрчим хүчний хэрэглээг нь түдгэлзүүлж болохгүй байгууллагуудын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол, "Жагсаалтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Иргэний нисэхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт хүчингүй болсонтой холбогдуулж "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 144 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД