A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛЫГ ӨӨРЧЛӨН НАЙРУУЛАХ ТУХАЙ

2000 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 40

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Галын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Иргэний хамгаалалтын газар дахь ой, хээрийн түймэртэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг алба, нэгжийг Гал түймэртэй тэмцэх газарт шилжүүлсэнтэй холбогдуулан "Зарим отряд, салбарыг өргөтгөх, байгуулах, санхүүжүүлэх тухай" Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 169 дүгээр тогтоолын 1, 2 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"1.Архангай, Дорнод аймгийн байгалийн гамшигтай тэмцэх салбар, нийслэлийн байгалийн гамшгаас аврах ангийг аврах отряд болгон өргөтгөх, Ховд аймагт аврах отряд, Төв аймагт аврах салбар байгуулах, эдгээр отряд, салбар болон Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн аврах салбарыг техник хэрэгсэл, боловсон хүчин, мэргэжлийн аврагчдаар хангах арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ш.Түвдэндорж, холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2.Аврах отряд, салбарын зардлыг тухайн аймаг, нийслэлийн төсвөөс, эдгээр аврах отряд, салбаруудыг өөр аймагт шилжүүлэн үүрэг гүйцэтгүүлсний зардлыг ажиллуулсан аймгийн төсвөөс тус тус санхүүжүүлж байхаар тогтоосугай."

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ