A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 24

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар баталсан Монгол, Хятадын улсын хилийн шугамыг шалгах Хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүний "-Улсын геодези, зураг зүйн газрын дарга (хавсран)" гэснийг "-Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга (хавсран)" гэж өөрчилж, "гишүүд" гэсэн хэсэгт "Аэрогеодезийн үйлдвэрийн захирал (хавсран)" гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН