A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Усны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх/

Дугаар 236

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Усны үндэсний хөтөлбөр"-ийн П үе шатны зорилтыг 2002-2006 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлыг өөр өөрийн эрхэлсэн асуудлынхаа хүрээнд зохион байгуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд У.Барсболд, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Төлөвлөгөөний биелэлт, үр дүнг жил бүр нэгтгэн гаргаж Засгийн газарт мэдээлж байхыг Байгаль орчны сайд У.Барсболдод үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД