A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТИЙГ УДИРДЛАГЫН АКАДЕМИ БОЛГОХ, ТҮҮНИЙ ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-9-22-ны 44-р тогтоолоор хүчи
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТИЙГ УДИРДЛАГЫН АКАДЕМИ БОЛГОХ, ТҮҮНИЙ ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-09-22-ны 44-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1999 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 197

Төрийн албаны боловсон хүчин бэлтгэх тогтолцоог цаашид бэхжүүлж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын уялдааг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын академи болгож, түүний дүрмийг хавсралтын ёсоор баталсугай..

2.Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөө, зохион байгуулалт, хичээлийн хөтөлбөрийн агуулгыг академийн сургалтын шаардлага, түвшинд нийцүүлэн сайжруулж, төрийн албыг өндөр мэргэжлийн боловсон хүчнээр хангах арга хэмжээ авахыг Удирдлагын академийн захиралд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн орон тоо, бүтцийг тогтоох, дүрэм, төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээ, сарын цалингийн санг батлах тухай" Засгийн газрын 1994 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Гэгээрлийн сайд А.БАТТӨР