- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭТГЭВЭР БОДОХ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫГ ТООЦОХОД ХЭРЭГЛЭХ ИТГЭЛЦҮҮРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /2005 оны 22 дугаар тогтооло

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТЭТГЭВЭР БОДОХ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫГ ТООЦОХОД ХЭРЭГЛЭХ ИТГЭЛЦҮҮРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /2005 оны 22 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1999 оны 10 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 157
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь ::
1.Нийгмийн даатгалын хуулийн дагуу тогтоолгосон тэтгэврийг шинэчлэн бодох болон шинээр тэтгэвэр тогтооход баримтлах "Тэтгэвэр бодох, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонинд даалгасугай:
а/тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг баримтлан иргэдийн анх тэтгэвэр тогтоолгосон цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг шинэчлэн тооцох замаар нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг 1999 оны 11 дүгээр сард багтааж шинэчлэн тогтоон 1999 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгох;
б/тухайн тэтгэвэр авагчдын одоогийн авч буй тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх;
в/нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 16000 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 10000 төгрөгөөр тус тус тогтоох; /Засгийг газрын 2001 оны 88 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
г/шинэ итгэлцүүрийг хэрэглэх журмыг батлан мөрдүүлэх..
З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үнэ тариф, амьжиргааны өртгийн өөрчлөлт, тэтгэвэр бодох цалин, хөдөлмөрийн хөлсний хоорондын зохистой харьцааг батлах тухай" Засгийн газрын 1997 оны З дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаар тогтоол, "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай..
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Гадаад харилцааны сайд бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.ТУЯА
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.СОНИН
Текст томруулах
A
A
A
