- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭЭВРИЙН ЗАРДАЛ, ӨВС, ТЭЖЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТЭЭВРИЙН ЗАРДАЛ, ӨВС, ТЭЖЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ
2003 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 66
Цас их орж мал хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Улсын байнгын онцгой комиссын санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Улсын нөөцөөс өвс, тэжээл тээвэрлэн хүргэх зардалд зориулан Хүнс, хөдөө аж ахуйн сангийн тусгай зориулалтын эх үүсвэрээс 39680.0 (гучин есөн сая зургаан зуун наян мянга) мянган төгрөгийг 1 дүгээр хавсралтын дагуу гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт зөвшөөрсүгэй. .
2. Завхан, Архангай, Баянхонгор аймагт улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнэ (өвс боодол тутам нь 700 төгрөг, тэжээл кг тутам нь 100 төгрөг)-ээр олгох өвс, тэжээлийн хуваарийг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
