A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН АЛБАНЫ СУРГАЛТ БА МЭДЛЭГ ЧАДВАР БИЙ БОЛГОХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

1999 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 96

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох хөтөлбөр" (цаашид хөтөлбөр гэж нэрлэнэ)-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Хөтөлбөрийг төрийн захиргааны албан хаагчдад мэдээлэх, ойлгуулах ярилцлага, хэлэлцүүлэг, сургалт-семинарыг яам, аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн жил бүрийн төсөвт тусган төлөвлөж байхыг Сангийн сайдад үүрэг болгосугай.

4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн зарим эх үүсвэрийг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхийг Гадаад харилцааны сайд Н.Туяа, Сангийн сайд Я.Очирсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Батбаяр нарт даалгасугай.

5.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Батбаярт даалгах нь:

а/холбогдох яам, аймагтай хамтран Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу "Төрийн албан хаагчийн сургалт" хөтөлбөрийг 1 яам, 1 аймаг болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын жишээн дээр 1999 онд багтаан боловсруулан батлуулж мөрдүүлсүгэй;

б/хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан ярилцлага, хэлэлцүүлэг, сургалт-семинарыг 1999 онд багтаан зохион байгуулсугай;

в/хөтөлбөрийг сурталчлах, хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, сургалтын байгууллагуудыг удирдлага, зохион байгуулалт, арга зүйн туслалцаа дэмжлэгээр хангаж ажилласугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Хууль зүйн сайд Л.ЦОГ