- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-11-9-ний өдрийн 135-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-11-9-ний өдрийн 135-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 104
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
Засгийн газрын П байрын захиргааг өөрчлөн зохион байгуулж, туршилтын журмаар "Төрийн үйлчилгээ" улсын үйлдвэрийн газар байгуулан ажиллуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшин, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрч уг улсын үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
