- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮҮХ, СОёЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТҮҮХ, СОёЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 51
Төрөөс түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээ, зардлыг 1999 оноос эхлэн тухайн жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэж байхыг Сангийн сайд П.Цагаан, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг Гэгээрлийн яаманд тайлагнаж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт мэдээлж байхыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважавт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ
Текст томруулах
A
A
A
