- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨВИЙН РАЙОНЫ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ӨВЛИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨВИЙН РАЙОНЫ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ӨВЛИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1996 оны 8 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 208
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Төвийн районы түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн өвлийн бэлтгэлийн дутууг хангахад зориулж Төвийн эрчим хүчний системээс хөрөнгийн баталгаа гаргуулж 1997 оны 1 дүгээр улиралд эргэж төлөгдөх нөхцөлөөр Монгол банкнаас 1,0 тэрбум төгрөгийн зээл авч ашиглахыг Сангийн яам /П.ЦАГААН/-д зөвшөөрсүгэй.
2.Зээлийг зарцуулах хуваарийг хавсралтаар баталж, уг зээлийг үр өгөөжтэй ашиглаж, төлөвлөсөн хугацаанд нь төлүүлэхийг Дэд бүтцийн хөгжлийн яам /Г.НЯМДАВАА/-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
