- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛБӨРИЙН БОЛОН ТҮҮНИЙ ХӨНГӨЛӨЛТИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2005 оны 147-р тогтоолоор хүчингүй/

/ЗГ-ын 2005 оны 147-р тогтоолоор хүчингүй/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨЛБӨРИЙН БОЛОН ТҮҮНИЙ ХӨНГӨЛӨЛТИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
1996 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 312
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ :
1."Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ"-г 1 дүгээр хавсралтын,/Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 163 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсон./ "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүү бэлтгэх зэрэг ойн цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг хөнгөлөх хувь хэмжээ"-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төлбөрийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 1994 оны 59 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Байгаль орчны сайд Ц.АДЬЯАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
