- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 307-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 307-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 147
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг 1 дүгээр хавсралт ёсоор, Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойд арчилгаа хийж, хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүү бэлтгэх зэрэг ойн цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг хөнгөлөх хувь хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус тогтоосугай
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 163 дугаар тогтоол, "Төлбөрийн болон түүний хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 312 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
