- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /2005 оны 147 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /2005 оны 147 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1999 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 163
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ"-г хавсралтын ёсоор тогтоосугай.й..
2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойд арчилгаа хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүү бэлтгэх зэрэг ойн цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг 60 хувь хүртэл хөнгөлөх талаар гарсан Засгийн газрын 1996 оны 312 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай...
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төлбөрийн болон түүний хөнгөлтийн хувь хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 312 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2000 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
