- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2001 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө/
Дугаар 105
Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ төлөвлөгөөний биелэлтэд байнгын хяналт тавьж, гүйцэтгэлийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлттэй хамтатган Засгийн газарт танилцуулж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
