A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 245

Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын эхний үе шат (2003-2008 он)-д хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэрийг гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр болон жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгах, гадаад, дотоодын байгууллага, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар хэрэгжүүлэн ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Төлөвлөгөөний биелэлт, үр дүнг нэгтгэн жил бүрийн IҮ улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ