A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Хадгаламжийн банкийг хувьчлах бэлтгэл ажлын төлөвлөгөө/

Дугаар 120

Монгол Улс, Дэлхийн банкны хооронд байгуулсан Санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлтийн хоёрдугаар шатны зээлийн нөхцөлийг биелүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Хадгаламжийн банкийг хувьчлах бэлтгэл ажлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай

2. Хадгаламжийн банкийг хувьчлах бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороонд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН