A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 273

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Байгалийн гамшгийн аюулыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шат /2001-2005 он/-ны зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа нарт даалгасугай.

3. Төлөвлөгөөнд туссан зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтын эх үүсвэрийг төвлөрсөн болон орон нутгийн төсөв, гадаад орон, олон улсын байгууллагын хандив, тусламжийн хүрээнд зохицуулах арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд У.Барсболд нарт даалгасугай.

4. Төлөвлөгөөний холбогдох заалтыг өөрийн хариуцсан салбар, нутаг дэвсгэртээ зохион байгуулан хэрэгжүүлж ажиллахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД