- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ/ 2004 оныг усны жил болгон зарлах бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөө/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2003 оны 3 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ/ 2004 оныг усны жил болгон зарлах бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөө/
Дугаар 74
Йоханнесбургт болсон Дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтаас 2003 оныг цэвэр усны жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "2004 оныг усны жил болгон зарлах бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай. .
2. Энэ тогтоолоор батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явцад нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны сайд, Усны үндэсний хорооны дарга У.Барсболдод үүрэг болгосугай.
3. Усны жилийн бэлтгэлийг хангах арга хэмжээнд шаардагдах зардлыг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд У.Барсболд нарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
