- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, Т

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ,АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ТУС ГАЗРЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-9-22-ны 45-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1997 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 258
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Төрийн засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.
2.Төр,засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
а/ менежментийн хэлтэс;
б/ гэрээлэлт, нийлүүлэлтийн хэлтэс;
в/ барилга төлөвлөлт, байр ашиглалтын хэлтэс;
г/ санхүү, эдийн засгийн хэлтэс.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай " Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 206 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A
